Episodes
Sunday Sep 29, 2019
#11 Ээж байх, хүүхэд өсгөх тухай бидний эргэцүүлэл
Sunday Sep 29, 2019
Sunday Sep 29, 2019
Living with kids подкаст маань 2 долоо хоногт нэг удаа Ням гарагуудад та бүхэнд хүрч байгаа билээ. Энэхүү дугаартаа бид ээж байх, хүүхэд өсгөх тухай өөрсдийн бодол болон подкастаа хийж эхэлснээс хойш бидний амьдралд ямар ямар эерэг өөрчлөлтүүд гарч байгаа талаар хуваалцлаа. Та бүхний амьдралд мөн Living with kids подкаст жоохон ч гэсэн эерэг өөрчлөлтийг авч ирж чадсан бол бидэнтэй хуваалцаарай гэж уриалмаар байна.
Мэдлэгтэй хүн хүчтэй гэдэг. Цаашдаа подкастаараа дамжуулан хүүхэд өсгөж буй бүх хүмүүст баталгаат сурвалж дээр тулгуурласан үнэн зөв мэдээллийг хүргэх гэж бид 2 илүү хичээж ажиллах болно :)
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж байгаа хүн бүрт зориулав.
Monday Oct 14, 2019
#12 Хүүхдээ бор хоолонд оруулахдаа юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Monday Oct 14, 2019
Monday Oct 14, 2019
Энэ удаагийн дугаарт бид нэгэн сонсогчийхоо хүсэлтээр Швед, Япон улсуудад нэгээс доош насны хүүхдүүдэд ямар хоол тэжээлийг санал болгодог, бор хоолонд хэрхэн оруулдаг талаарх мэдээллийг хүргэж байна.
Түүнчлэн энд яригдаагүй боловч нэгэн чухал зүйлийг та бүхэнд зайлшгүй анхааруулж хэлэх хэрэгтэй байх. Хүүхэддээ хоолыг нь зажилж, амнаас ам дамжуулан өгөх үзэгдэл манай Монголд дээр үед нилээн түгээмэл байсан. Энэ бол маш буруу бөгөөд хүүхдэд янз бүрийн өвчин халдах магадлал маш өндөр болдог. Тиймээс дөнгөж шүд нь ургаж байгаа хүүхэддээ хоолыг нь сайн буцалгаж нухшилж, эсвэл миксерээр буталж өгч байгаарай. Бид өөрсдөө хэзээ ч хүний зажилсан хоол идэхгүйтэй адил хүүхэддээ ч мөн хоолыг нь битгий зажилж, эсвэл амандаа хийн хөргөж өгч байгаарай!
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж байгаа хүн бүрт зориулав.
Wednesday Oct 30, 2019
#13 Хүүхэд хүнстэйгээ ирдэг үү?
Wednesday Oct 30, 2019
Wednesday Oct 30, 2019
Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэж Монголчууд бид ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
Энэхүү дугаарт бид Швед болон Япон улсуудад энэ тал дээр ямар хандлагатай байдаг талаар ярилцсан бөгөөд мөн энэ асуудал дээр бид өөрсдөө ямар бодолтой явдаг талаараа хуваалцлаа.
Гэр бүл зохиохоор төлөвлөж буй танд багахан ч гэсэн санаа өгч, хэрэг болох болов уу хэмээн найдаж байна.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Monday Nov 11, 2019
#14 Аутизм гэж юу вэ?
Monday Nov 11, 2019
Monday Nov 11, 2019
Энэ удаагийн дугаараас та бүхэн аутизм хэмээх эмгэгийн талаар ерөнхий мэдээлэл авахаас гадна аутизмтай хүүхэд өсгөхөд юун дээр анхаарах, ямар бэрхшээл тохиолддог талаар нэгэн залуу мундаг ээжийн туршлага, сэтгэгдлийг сонсох болно.
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Living with kids подкаст
Wednesday Dec 18, 2019
#15 Шинэ оныг угтсан тусгай "урт" дугаар
Wednesday Dec 18, 2019
Wednesday Dec 18, 2019
Энэхүү дугаартаа бид:
*Сонсогчдоосоо ирсэн асуултуудад хариулж
*Өмнөх дугааруудаасаа сурсан мэдсэн өөрсөддөө авч үлдсэн мессежээ ярилцаж дүгнэлт хийлээ.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Sunday Jan 12, 2020
#16 Та хүүхэддээ цаг гаргаж чаддаг уу?
Sunday Jan 12, 2020
Sunday Jan 12, 2020
Энэхүү дугаараас сонсогч та бүхэн:
Хүүхэддээ цаг гаргах нь ямар чухал ач холбогдолтой болох
"Чанартай цаг" гэж ямар цагийг хэлж болох
Ажил, амьдрал ээлжилсэн энэ олон завгүй өдрүүдийн хооронд хүүхэдтэйгээ хамт байх чанартай цагийг хэрхэн гаргаж болох талаар Швед болон Япон эцэг эхчүүдий зөвлөгөөг олж сонсох бөгөөд бид хоёр хувийн туршлагаасаа мөн хуваалцлаа.
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Living with kids подкаст
Monday Feb 10, 2020
Monday Feb 10, 2020
Энэхүү дугаараар бид нэгэн сайхан аавтай хүүхдээ хэрхэн хувь хүний болон Монгол хүний үнэ цэнээ ойлгосон хүн болгож өсгөх мөн байгаль орчиноо хамгаалах тухай бид ярьж, ямар нэг байдлаар хувь нэмэр оруулах нь ямар чухал болох гэх мэтчилэн чухал сэдвүүдээр нээлттэй ярилцлаа. Хүүхэд өсгөж буй хүн бүрт нэгийг бодогдуулж хоёрыг сануулна гэдэгт бид итгэлтэй байна.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Sunday Mar 08, 2020
Sunday Mar 08, 2020
✅Хүүхдүүдийнхээ амьдралд дасгал хөдөлгөөнийг хэвшүүлж өгөх нь ямар ач тустай
✅Хүүхдүүдийн нас насанд таарсан дасгал хөдөлгөөний тухай мэдээлэл
Сүүлийн үед дасгал хөдөлгөөний ямар хэлбэрийг эцэг эхчүүд сонгож байгаа тухай мэдээлэл болон
хүний өсөлт хэзээ зогсдог, аль насандаа хамгийн их өсөх боломжтой байдаг гэх мэтчилэн асуултуудын хариуг Шведийн Биеийн Тамир Эрүүл Мэндийн их сургуульд эрүүл мэндийн мэргэжилтэн мэргэжлээр суралцаж байгаа Эрдэнэбилэгтэй ярилцсан энэхүү ярилцлагаас хүлээн авч сонсоорой.
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Living with kids подкаст
Sunday Mar 29, 2020
#19 Хүүхдүүдээ хооронд нь хэрхэн эвтэй байлгах вэ?
Sunday Mar 29, 2020
Sunday Mar 29, 2020
Алунгоо эх таван хүүгээ зэрэгцүүлэн суулгаж, сум өгч хугалуулан, ах дүүс хоорондоо эв найрамдалтай байхын ач холбогдлыг харуулсан домог бол бидний мэдэх хамгийн сонгодог жишээ. Тэгвэл бидний энэхүү дугаараас та бүхэн орчин үед амьдарч буй хоёр ээж хүүхдүүдээ хооронд нь эвтэй байлгахын тулд ямар аргуудыг хэрэглэж, ямар зарчмыг баримталж байгаа туршлагаас сонсох болно.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Sunday Apr 12, 2020
#20 Хүүхэддээ ном уншиж өгөхийн ач тус
Sunday Apr 12, 2020
Sunday Apr 12, 2020
Подкастынхаа энэхүү дугаараас та бүхэн ном гэдэг зүйл хүүхдийг хөгжиж төлөвшихөд ямар чухал болох, ном унших зөв дадлыг хүүхэддээ хэрхэн бий болгох, үүнд томчуул бидний үүрэг оролцоо ямар байдаг талаар сонирхолтой яриаг сонсох болно. Бидний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өрнүүлсэн With love, Masha фэйсбүүк хуудсын хөтлөгч Л. Оюунлхамдаа маш их баярлалаа.
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Living with kids подкаст