Episodes
Monday May 18, 2020
#21 Хос хэлтэй хүүхдүүд
Monday May 18, 2020
Monday May 18, 2020
Энэхүү дугаарт Стокгольмын их сургуулийн багш, хэл шинжлээч, судлаач Б.Өлзийсайхан уригдан оролцож
✔️Хос хэлтэй хүүхдүүд гэж ямар хүүхдүүдийг хэлдэг вэ?
✔️Хүүхдээ хос хэлтэй болгох нь ямар давуу талуудтай вэ?
✔️Хүүхдүүддээ эх хэлийг нь сайн сургах ямар аргууд байна вэ?
гэх мэт олон сонирхолтой сэдвүүдийн талаар бидэнтэй ярилцлаа.
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Living with kids подкаст
Sunday Jun 07, 2020
#22 Хүүхдийнхээ бүтээлч сэтгэхүйг хэрхэн хөгжүүлэх вэ? 1-р хэсэг
Sunday Jun 07, 2020
Sunday Jun 07, 2020
Энэхүү дугаараар бид зураач Баяраатай ярилцсан бөгөөд эцэг эх, томчууд бид хүүхдээ хэрхэн дэмжиж, авьяасыг нь хөгжүүлж, энэ тал дээр хэрхэн мэдрэмжтэй хандах талаар маш өгөөжтэй, сонирхолтой ярилцлага хийлээ. Та бүхэн хүлээн авч сонсоно уу! 😊🎧
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Sunday Jun 07, 2020
#22 Хүүхдийнхээ бүтээлч сэтгэхүйг хэрхэн хөгжүүлэх вэ? 2-р хэсэг
Sunday Jun 07, 2020
Sunday Jun 07, 2020
Энэхүү дугаарт маань уран зураач, ээж Баттуяа оролцсон бөгөөд та бүхэн
✔️Бүтээлч ажил нь хэрхэн хүүхэддээ гаргах цагийг маань чанартай цаг болгож өгдөг
✔️Хүүхдээ хэрхэн урлагийн мэдрэмжтэй болгох өсгөх, түүнчлэн
✔️Art therapy буюу урлагаар сэтгэл засах талаарх мэдээлэл болон өөр олон маш хэрэгтэй мэдээллүүд болон зөвлөмжүүдийг сонсох болно.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Sunday Sep 13, 2020
#23 Амжилттай ээжийн ард сайн аав байдаг
Sunday Sep 13, 2020
Sunday Sep 13, 2020
Энэхүү дугаартаа бид 3 хөөрхөн хүүхдийн ээж Баясгаланг урьж ярилцлаа. Та бүхэн Арслан ба Шувуу хүүхдийн үлгэрийн номын талаар мэдээлэл авахыг хүсвэл Narsarod.co фэйсбүүк хуудсаар холбогдоорой.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Sunday Dec 27, 2020
#24 Гэр бүл доторх ойлголцлын тулгуур нь тодорхой зарчимтай байх
Sunday Dec 27, 2020
Sunday Dec 27, 2020
Энэхүү дугаараар гурван хөөрхөн хүүхдийн ээж Ариунтуяа зочиноор уригдан оролцлоо. Тэрээр гэр бүл дотроо тодорхой зарчимтай байж, хоорондоо сайн ярилцах нь гэр бүл доторх уур амьсгал болон ойлголцлыг хэрхэн нэмэгдүүлдэг талаар, мөн эцэг эх, хүүхдүүдийн хоорондох харилцааг хэрхэн илүү амар, ойлгомжтой болгодог талаар өөрийн гэр бүлийн туршлагаас мөн ээж хүний, эхнэр хүний нандин туршлагуудаасаа хуваалцлаа. Та бүхэн тавтай сонсож, таалан соёрхоорой.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Sunday Jan 10, 2021
#25 Шинэ он минь сайн байна уу? Шинэ дугаарууд тун удахгүй ✨
Sunday Jan 10, 2021
Sunday Jan 10, 2021
Сайн байцгаана уу,
Сонсогч та нартаа бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе! Оны хамгийн эхний дугаартаа бид 2020 оноос юу суралцсан, 2021 ондоо юу төлөвлөж байгаа талаараа товчхон ярилцлаа.
Та бүхэн ямар сэдвийн талаар илүү сайн мэдмээр байгаагаа мөн сэтгэгдлээ бидэнд харамгүй илгээгээрэй! ✨
Living with kid подкаст,
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Monday Mar 15, 2021
#26 Хүүхэд стресстдэг үү?
Monday Mar 15, 2021
Monday Mar 15, 2021
Амьдралд жижиг том гэлтгүй олон зүйлд стресстэх тохиолдол бидэнд байдаг. Насанд хүрсэн хүмүүс бид өөрсдийгөө мэдэрч, өөртөө юу болоод байгааг төвөггүй анзаарч мэдэх чадвартай байдаг бол хүүхэд өөртөө юу болж байгааг, мэдрэх, түүнийгээ үгээр илэрхийлэх чадвар төдийлөн сайн байдаггүй.
Энэхүү дугаараас та бүхэн хүүхэд ямар зүйлүүдэд илүү стресстдэг, ямар шинж тэмдэг илэрдэг болон эцэг эх, асран халамжлагч, дотны хүнийх нь зүгээс яаж туслаж болох, юун дээр анхаарах гэх мэт мэдээллүүдийг хүлээн авч сонсох болно.
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Living with kids подкаст
Sunday May 09, 2021
#27 Хүүхэд өсгөнө гэдэг нь өөрөө? Зочин ээж: Г. Энхболор
Sunday May 09, 2021
Sunday May 09, 2021
Энэхүү дугаарт "Балиар өөдрөг" подкастын хөтлөгч Г. Энхболор буюу NQ уригдан оролцож, ээжийн туршлагаасаа бидэнтэй харамгүй хуваалцлаа.
Бидний хандлага хэрхэн хүүхдүүдэд маань нөлөөлдөг, хүүхэд өсгөнө гэж ер нь юу гэсэн үг болох, ээж хүн өөрийгөө хайрлах, өөртөө цаг зарцуулах нь гэр бүлийн уур амьсгал, харилцаанд ямар нөлөөтэй болох гээд олон сэдвийн талаар ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.
Та бүхэн бас сэтгэгдлээ үлдээгээрэй! 💖
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Living with kids подкаст
Monday Aug 21, 2023
Monday Aug 21, 2023
Сайна байцгаана уу сонсогчид оо?
Бид 2 жил гаран завсарласны эцэст эргэн ирлээ.
Энэхүү дугаараараа бид ар гэр, ажил албаа хэрхэн зохицуулж, хажуугаар нь өөртөө хэрхэн цаг гаргаж болох талаар хувийн туршлагуудаасаа хуваалцлаа. Та бүхэн мөн бидэнтэй сэтгэгдлээ, хувийн туршлагаа хуваалцаарай.
With love
Living with kids подкаст
Saturday Sep 02, 2023
#29 Өсвөр насны хүүхэддээ эзэмшүүлвэл зохистой нэг чадвар
Saturday Sep 02, 2023
Saturday Sep 02, 2023
Цагаа бус энергээ зөв зохицуулах нь бүтээмж өндөр байж, бодож төлөвлөсөн зүйлээ амжуулахад ямар их ач холбогдолтой талаар олон судалгаа, зөвлөгөөнүүд байдаг билээ. Энэхүү дугаараар бид энэ сэдвийн доор ярилцаж, хувийн туршлагуудаасаа хуваалцлаа. Та бүхэн мөн энэ талаар бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаж, өөрсдийнхөө хувийн туршлагаас харамгүй хуваалцаарай.
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав
Living with kids подкаст