Энэхүү дугаарт маань уран зураач, ээж Баттуяа оролцсон бөгөөд та бүхэн

✔️Бүтээлч ажил нь хэрхэн хүүхэддээ гаргах цагийг маань чанартай цаг болгож өгдөг

✔️Хүүхдээ хэрхэн урлагийн мэдрэмжтэй болгох өсгөх, түүнчлэн

✔️Art therapy буюу урлагаар сэтгэл засах талаарх мэдээлэл  болон өөр олон маш хэрэгтэй мэдээллүүд болон зөвлөмжүүдийг сонсох болно. 

 

Living with kids подкаст

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

Энэхүү дугаараар бид зураач Баяраатай ярилцсан бөгөөд эцэг эх, томчууд бид хүүхдээ хэрхэн дэмжиж, авьяасыг нь хөгжүүлж, энэ тал дээр хэрхэн мэдрэмжтэй хандах талаар маш өгөөжтэй, сонирхолтой ярилцлага хийлээ. Та бүхэн хүлээн авч сонсоно уу! 😊🎧

 

Living with kids подкаст

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. 

Энэхүү дугаарт Стокгольмын их сургуулийн багш, хэл шинжлээч, судлаач Б.Өлзийсайхан уригдан оролцож 

✔️Хос хэлтэй хүүхдүүд гэж ямар хүүхдүүдийг хэлдэг вэ?

✔️Хүүхдээ хос хэлтэй болгох нь ямар давуу талуудтай вэ?

✔️Хүүхдүүддээ эх хэлийг нь сайн сургах ямар аргууд байна вэ?

гэх мэт олон сонирхолтой сэдвүүдийн талаар бидэнтэй ярилцлаа. 

 

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

Living with kids подкаст

Подкастынхаа энэхүү дугаараас та бүхэн ном гэдэг зүйл хүүхдийг хөгжиж төлөвшихөд ямар чухал болох, ном унших зөв дадлыг хүүхэддээ хэрхэн бий болгох, үүнд томчуул бидний үүрэг оролцоо ямар байдаг талаар сонирхолтой яриаг сонсох болно. Бидний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өрнүүлсэн With love, Masha фэйсбүүк хуудсын хөтлөгч Л. Оюунлхамдаа маш их баярлалаа. 

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

Living with kids подкаст

 

Алунгоо эх таван хүүгээ зэрэгцүүлэн суулгаж, сум өгч хугалуулан, ах дүүс хоорондоо эв найрамдалтай байхын ач холбогдлыг харуулсан домог бол бидний мэдэх хамгийн сонгодог жишээ. Тэгвэл бидний энэхүү дугаараас та бүхэн орчин үед амьдарч буй хоёр ээж хүүхдүүдээ хооронд нь эвтэй байлгахын тулд ямар аргуудыг хэрэглэж, ямар зарчмыг баримталж байгаа туршлагаас сонсох болно. 

 

Living with kids подкаст

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. 

Хүүхдүүдийнхээ амьдралд дасгал хөдөлгөөнийг хэвшүүлж өгөх нь ямар ач тустай
Хүүхдүүдийн нас насанд таарсан дасгал хөдөлгөөний тухай мэдээлэл
Сүүлийн үед дасгал хөдөлгөөний ямар хэлбэрийг эцэг эхчүүд сонгож байгаа тухай мэдээлэл болон
хүний өсөлт хэзээ зогсдог, аль насандаа хамгийн их өсөх боломжтой байдаг гэх мэтчилэн асуултуудын хариуг Шведийн Биеийн Тамир Эрүүл Мэндийн их сургуульд эрүүл мэндийн мэргэжилтэн мэргэжлээр суралцаж байгаа Эрдэнэбилэгтэй ярилцсан энэхүү ярилцлагаас хүлээн авч сонсоорой.

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

Living with kids подкаст

Энэхүү дугаараар бид нэгэн сайхан аавтай хүүхдээ хэрхэн хувь хүний болон Монгол хүний үнэ цэнээ ойлгосон хүн болгож өсгөх мөн байгаль орчиноо хамгаалах тухай бид ярьж, ямар нэг байдлаар хувь нэмэр оруулах нь ямар чухал болох гэх мэтчилэн чухал сэдвүүдээр нээлттэй ярилцлаа. Хүүхэд өсгөж буй хүн бүрт нэгийг бодогдуулж хоёрыг сануулна гэдэгт бид итгэлтэй байна. 

Living with kids подкаст

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. 

Энэхүү дугаараас сонсогч та бүхэн:

Хүүхэддээ цаг гаргах нь ямар чухал ач холбогдолтой болох

"Чанартай цаг" гэж ямар цагийг хэлж болох

Ажил, амьдрал ээлжилсэн энэ олон завгүй өдрүүдийн хооронд хүүхэдтэйгээ хамт байх чанартай цагийг хэрхэн гаргаж болох талаар Швед болон Япон эцэг эхчүүдий зөвлөгөөг олж сонсох бөгөөд бид хоёр хувийн туршлагаасаа мөн хуваалцлаа.

 

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

Living with kids подкаст

Энэхүү дугаартаа бид:

*Сонсогчдоосоо ирсэн асуултуудад хариулж

*Өмнөх дугааруудаасаа сурсан мэдсэн өөрсөддөө авч үлдсэн мессежээ ярилцаж дүгнэлт хийлээ.

 

Living with kids подкаст

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав. 

 

Энэ удаагийн дугаараас та бүхэн аутизм хэмээх эмгэгийн талаар ерөнхий мэдээлэл авахаас гадна аутизмтай хүүхэд өсгөхөд юун дээр анхаарах, ямар бэрхшээл тохиолддог талаар нэгэн залуу мундаг ээжийн туршлага, сэтгэгдлийг сонсох болно. 

Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.

Living with kids подкаст

Load more