Episodes
Monday Jun 24, 2019
#1 Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулсан 10 шилдэг зөвлөгөө
Monday Jun 24, 2019
Monday Jun 24, 2019
Бидний хамгийн анхны подкастыг хүлээн авч сонсоно уу.
Энэхүү подкастаараа бид Швед болон Япон улсуудад хүүхэд өсгөж буй хүмүүст өгдөг шилдэг 10 зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Monday Jun 24, 2019
#2 Ээж "мэргэжил"
Monday Jun 24, 2019
Monday Jun 24, 2019
Бидний энэхүү дугаарын зочноор Био амьдрал фэйсбүүк группын админ олон ээжүүдэд үлгэр жишээ болж буй ээж Н.Туяа оролцлоо.
Тэрээр 4 хөөрхөн хүүхдийн ээж бөгөөд бидэнтэй хүүхдүүдээ хэрхэн өсгөж буй өөрийн туршлага, олон жилийн туршид олж мэдсэн хүүхэд өсгөх талаар мэдлэг мэдээллээсээ подкастаар дамжуулан хуваалцсан юм.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Monday Jun 24, 2019
#3 Сэтгэл гутрал бидний амьдралд
Monday Jun 24, 2019
Monday Jun 24, 2019
Бид энэхүү дугаараараа дэлхийн хүн амын дунд жилээс жилд нэмэгдэж буй сэтгэл гутралын (хүндэрсэн тохиолдолд сэтгэцийн өвчний хэмжээнд хүрдэг) талаар ярилцлаа. Сэтгэл гутралд ямар хүмүүс өртдөг, энэхүү өвчний хор уршиг, яаж сэргийлэх, хэрхэн сэтгэл гутралаас гарч болох вэ зэрэг зөвлөгөө, мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна.
Энэхүү дугаарт өгч буй мэдээллүүдийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (WHO), Шведийн Эрүүл Мэндийн Байгууллага (The Public Health Agency of Sweden), ADAA(Anxiety and Depression Association of America) болон бусад албан ёсны судалгаанаас авсан болно.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Monday Jun 24, 2019
#4 Үрсийнхээ хайртай аав нь, ханийнхаа түшиг тулгуур нь
Monday Jun 24, 2019
Monday Jun 24, 2019
Та бүхэнд аав Р. Борхүүтэй ярилцсан подкастынхаа 4 дэх дугаарыг хүргэж байна. Шинэхэн аавуудад битгий хэл, ээж бид нарт ч ухаарал өгөхөөр сайхан ярилцлага болсныг хэлэх нь зүйтэй байх. 👍 🎧😊
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Monday Jul 08, 2019
#5 Антибиотикийн дасал гэж юу вэ?
Monday Jul 08, 2019
Monday Jul 08, 2019
#005 Антибиотикийн дасал гэж юу вэ?
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас антибиотикийн дасал хэмээх асуудлыг хүн төрөлхтөний эрүүл мэндэд тулгараад буй томоохон нэгэн асуудал хэмээн зарласан билээ. Тиймээс бид энэ удаагийнхаа дугаарт антибиотикийн дасал гэж юу болох, антикийн дасал болохоос хэрхэн хүүхдүүдээ болон өөрсдийгөө урьдчихлан сэргийлж, хамгаалж болох талаар мэдээлэл бэлдэн та бүхэнд хүргэж байна. 🎧😊
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Sunday Jul 21, 2019
#6 Хүүхдийнхээ дархлааг дэмжиж, эрүүл өсгөх нь
Sunday Jul 21, 2019
Sunday Jul 21, 2019
Энэ удаагийн дугаарт маань Зинт Клиникийн хүүхдийн эмч Г. Цэцэгдэлгэр уригдан оролцож, хүүхдийн дархлааны тогтолцооны талаар болон хүүхдээ хэрхэн эрүүл өсгөх талаар мэргэжлийн зөвлөгөөнүүдийг өглөө.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Monday Aug 05, 2019
#7 Жирэмсэн үеийн хооллолт ба жингийн асуудал
Monday Aug 05, 2019
Monday Aug 05, 2019
Энэ удаагийн дугаараар бид жирэмсэн үеийн зөв, зохистой хооллолт болон эрүүл жин нэмэлтийн талаар баталгаат эх үүсвэрүүдээс авсан мэдээллээсээ хуваалцан, хэрхэн жирэмсэн үедээ эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж болох талаар ярилцлаа.
Эрүүл үрсийн төлөө эрүүл хэв маягийг хэвшүүлцгээе ээжүүдээ!
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Sunday Aug 18, 2019
#8 Дэлгэцийн хэрэглээ ба бидний хүүхдүүүд
Sunday Aug 18, 2019
Sunday Aug 18, 2019
Утсаа ухах, зурагт үзэх, компьютер дээр ажиллах гээд өдөрт хэдэн цагийг дэлгэцийн хэрэглээнд зарцуулж байна даа? Насанд хүрсэн бид ч яахав тэгээд ажил хийж байна, мэдээлэл авч байна гээд олон шалтагтай сууцгаадаг.
Гэтэл хүүхдүүд маань ч бас адил хэмнэлд ороод заримдаа дэлгэц ширтээд бидэн шиг завгүй сууж харагддаг.
Их муу зүйл байхгүй, 21-р зуунд өсч байгаа хүүхдүүдэд байх л зүйл гэж хэлэх нь ч бий. Эсвэл эсрэгээрээ хорих хэрэгтэй хараа муудахаас авахуулаад маш муу үр дагавартай гэж ярих нь ч бий.
Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид хүүхдүүдэд дэлгэцийн хэрэглээ гэж ер нь байх ёстой юу? Ямар хэмжээнд байх ёстой юм бэ? Яг юунд нь муугаар нөлөөлөөд байдаг талаар судалгаан дээр тулгуурласан мэдээлэл, судлаачдын зөвлөгөөг өгөхөөр бэлдсэн юм.
Living with kids подкаст
Хүүхэд өсгөж буй хүн бүрт зориулав.
Monday Sep 02, 2019
#9 Бидний амьдралын салшгүй нэг хэсэг - Дасгал хөдөлгөөн
Monday Sep 02, 2019
Monday Sep 02, 2019
Энэ удаагийн дугаарт маань Health educator буюу эрүүл мэндийн сурган хүмүүжүүлэгч багш мэргэжлээр Шведийн Биеийн Тамир Эрүүл Мэндийн их сургуульд суралцаж байгаа Эрдэнэбилэг уригдаж оролцлоо. Дасгал хийж, хөдөлгөөнтэй байх нь бидний амьдралд хэр чухал болох талаар энэ дугаартаа бид ярилцаж, зочин маань жирэмсэн эхчүүд болон төрөөд удаагүй байгаа эхчүүдэд зориулан тусгайлан зөвлөгөө өгсөн юм.
Sunday Sep 15, 2019
#10 Хүүхдээ хэрхэн бие даасан хувь хүн болгож өсгөх вэ?
Sunday Sep 15, 2019
Sunday Sep 15, 2019